/2023.02.03/: Өнөөдөр болох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.
09.00 цагт: Төрийн ордонд: “Малчин эмэгтэйчүүдийн манлайлал” чуулган, Үндэсний зөвлөгөөн болно.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Чингис хааны Дэлхийн академ”-ийн ерөнхийлөгч П.Давааням Чингис хааны Аугаа их өвийг Монгол Улсад аугаа их хөрөнгө оруулалт болгон зөв нутагшуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн хуульчлах “Мөнхийн санал”-ыг төрийн гурван удирдлагад хүргүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
11.00 цагт: “ЗМ” сонины үндэсний мэдээллийн төвд: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг Сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ.
11.00 цагт: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд: "Сар бүрийн 3: Цусаа бэлэглэх өдөр”-ийн 95 дахь удаагийн үйл ажиллагааг “Сэтгэлийн 1000 үйлс” ТББ-аас зохион байгуулна.
11:30 цагт: "3М" сонины үндэсний мэдээлийн төвд: “Ворлд плас” зэрэг компанийн гаргасан койны луйврын талаар хохирогчдоос мэдээлнэ.
13:00 цагт: Сүхбаатарын талбайд: Японы Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчны салбарт богино долгионы холбоогоор тоноглосон 30 автомашин хүлээлгэн өгнө. Энд 21 сав газрын захиргааны дарга, байгаль хамгаалагч нар оролцоно.
14.00 цагт: БШУЯ-нд “Монголын Ардын болон гавьяат багш нарын холбоо” ТББ-аас Монгол Улсад дээрх эрхэм алдар цолоор шагнагдсан 860 гаруй хүмүүсийн түүхчилсэн намтар зургаар гаргасан номын нээлт болно.
14:00 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд Улаанбаатар хотын ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон "Манай хороо, миний гудамж" аяны талаар мэдээлнэ.