Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

/2023.02.02/: “Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг анх удаа байгууллагын захиалгаар хоёрдугаар сарын 01-нээс 3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу зохион байгуулсан уг сургалтад тус эмнэлгийн 24 сувилагч оролцож байна.

Төгсөлтийн дараах сургалтад хамрагдах сувилагч нарт хичээл заах эмнэлгийн мэргэжилтэнг чадавхжуулах, сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, багшлах ур дүйг эзэмшүүлэх, сургалтын төлөвлөгөө боловсруулах зэрэг ур чадварыг эзэмшүүлэх зорилготой уг сургалтыг Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд зохион байгуулдаг билээ.

Төслийн хүрээнд Сувилахуйн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг нийт 9 удаа зохион байгуулсан ба сургагч багшаар 230, чиглүүлэгч багшаар 47 сувилагчийг сургаж чадавхжуулсан байна.

Эх сурвалж: ЭМЯ

ЦЕГ: О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 461-р ангид саатуулсан
ЦЕГ: О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан 461-р ангид саатуулсан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.