Samsung 200 мегапиксэл камер бүхий Galaxy S23 Ultra загварыг танилцууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Samsung 200 мегапиксэл камер бүхий Galaxy S23 Ultra загварыг танилцууллаа

Everything Samsung Announced at Galaxy Unpacked

/2023.02.02/: Энэ жилийн Samsung Galaxy Unpacked арга хэмжээ өнгөрсөн шөнө Сан Франциско хотын Masonic Auditorium-д сүүлийн 3 жилд анх удаа үзэгчидтэйгээр зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний хамгийн эхэнд Galaxy гар утасны шинэчлэгдсэн загвар болох Galaxy S23 Ultra загварыг танилцуулав. 200 мегапиксель нягтралтай камертай болж шинэчлэгдсэн ухаалаг утасны үнэ нь өнгөрсөн жилийн загвартайгаа ижил буюу 1199.99 ам.доллараар зарагдах нь хэрэглэгчдийн хувьд чихэнд чимэгтэй мэдээ байлаа. Мөн энэ загварууд дээр нэг таатай зүйл нэмэгдсэн нь өнгөрсөн жилийн үнээр хоёр дахин их багтаамж буюу 256 гигабайт багтаамжтай загварыг авахаар болсон явдал юм.

Samsung Galaxy S23 Ultra Starting From €1,399 In Germany

Гэхдээ нэг зүйл онцолж хэлэхэд, Galaxy S23 Ultra утасны камерын нягтрал 200МП гэж байгаа ч хэрэглэгч яг ийм өндөр нягтралтай зураг авч, түүнийгээ ханын плакат шиг томоор угаалгаж болно гэсэн үг биш юм. Камерын дарсан зурагны пикселүүдийг 16-аар нь бүлэглэн, бүлэг тус бүрээс гэрэл сүүдэр нь зөв таарсан пикселүүдийг үлдээж, бусдыг нь ялган хадгалснаар маш сайн гэрэл сүүдэр, өнгөний ялгаралтай 12 мегапиксель зураг утсанд хадгалагдана гэдгийг ойлгох хэрэгтэй.

Харин арай хямд Galaxy S23 болон S23 Plus загварууд өмнө жилийнхээс бага зэрэг л шинэчлэлүүд хийгджээ. Тухайлбал, батарейны багтаамж болон утасны нүүрний камерын үзүүлэлтүүд нэмэгдсэн байна. Харин эдгээр загваруудыг араас нь харахад S23 Ultra загвартай камерын дизайн нь адил буюу тус тусдаа товойж гарч ирсэн байдалтайгаар хийгджээ. Энэ хоёр утас хоёулаа Snapdragon 8 Gen 2 чиптэй, үнийн хувьд Galaxy S23 нь 799 ам.доллараас эхлэх бол S23 Plus нь 999 ам.доллараас эхлэх ажээ. Аль алийг нь өнөөдрөөс урьдчилан захиалах боломжтой бөгөөд хоёрдугаар сарын 17-ноос эхлэн хүргэлт хийгдэх юм байна.

Galaxy S23 Plus hands-on review - PhoneArena

Үүний дараа Samsung компани Galaxy Book3 Ultra нэртэй зөөврийн компьютерээ олны хүртээл болгосон бөгөөд 16 инчийн, 120Hz OLED дэлгэц, Н цувралын Core i7 болон Core i9 процессор, RTX 4050 болон 4070 дэлгэцийн картаар тоноглогдсон нь олны анхаарлыг яах аргагүй татав. Батарейны үзүүлэлтийг хараахан бид олж мэдэж чадаагүй байгаа бөгөөд хэмжээний хувьд 16 инчийн Макбүүк Про загвараас ялимгүй нимгэн, жингийн хувьд 400 граммаар хөнгөн байгаа аж. Харин Galaxy Book3 нэртэй энгийн үзүүлэлттэй лаптопны хувьд Dynamic AMOLED 2X Display дэлгэц болон Nvidia RTX 3070 GPU-тэй гэдэг нь онцлох үзүүлэлт болж байна.

Samsung Galaxy Book3 Ultra with a GeForce RTX 4050 and Core i7-13700H could  cost an eye-watering EUR 3499 in France - NotebookCheck.net News

Samsung компани Galaxy Book нэртэй олон загвар үйлдвэрлэдэг ч энэ удаад тэд Galaxy Book 3 Ultra-г үйлдвэрлэсэн нь өндөр орлоготой, мэргэжлийн хэрэглэгчдэд чиглэсэн анхны загвар нь болж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь энэ бүлгийн худалдан авагчид голдуу Макбүүк Про загвар худалдан авдаг билээ. Samsung компани гайхалтай өндөр үзүүлэлттэй энэ лаптопоо 2399.99 ам.доллараар үнэлсэн бөгөөд энэ нь Макбүүк Про 16 инчийн хамгийн хямд загвараас 100 ам.доллараар хямд үнэлэгдэж байна гэсэн үг. Одоогоор Galaxy Book 3 Ultra-г яг хэзээнээс худалдаанд гаргах вэ гэдэг тодорхой огноо зарлагдаагүй байна.

Эх сурвалж: verge

Монголын бөхчүүд Загребаас эхний өдөр алт, мөнгөн медаль авлаа
Монголын бөхчүүд Загребаас эхний өдөр алт, мөнгөн медаль авлаа
 
Тесла нийт ажилчдынхаа 10 гаруй хувийг цомхотгоно
Тесла нийт ажилчдынхаа 10 гаруй хувийг цомхотгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.