Монголын бөхчүүд Загребаас эхний өдөр алт, мөнгөн медаль авлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын бөхчүүд Загребаас эхний өдөр алт, мөнгөн медаль авлаа

Wrestling Zagreb Open 2023 Ranking Series ZAGREB, CROATIA FEBRUARY 01:  Temuulen Enkhtuya of Mongolia

/2023.02.02/: Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох “Загреб Опен” тэмцээн өчигдөр Хорватын нийслэл Загребт эхэллээ.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 86 кг-ын жингийн барилдаанууд болж Монголын гурван бөх барилдснаас нэг алт, нэг мөнгөн медаль хүртэв. 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга нар алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн.

May be an image of 3 people, indoor and text that says 'UNITED WORLD WRESTLING'

61 кг-д 23 хүртэлх нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Н.Наранхүү мөнгөн медаль хүртэв. Харин ОУХМ Э.Тэмүүлэн 70 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Георгий Элбакидзед 2:8-аар ялагджээ.

May be an image of 2 people, indoor and text

Өнөөдөр Монголын бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 92 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал нар барилдана.

Эх сурвалж: БТСУХ

Сэтгүүлч Б.Анхбаярыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзжээ
Сэтгүүлч Б.Анхбаярыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзжээ
 
ХЭҮК, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо
ХЭҮК, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.