/2023.02.01/: Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 124,582 тн шатахууны үлдэгдэлтэй байна.
Үүнээс
- А-80 автобензин 6,262 тн, 38 хоног
- АИ-92 автобензин 33,890 тн, 25 хоног
- АИ-95 автобензин 6,225 тн, 47 хоног
- Дизель түлш 74,068 тн, 30 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 163.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс:
- А-80 автобензин 1.9 мян.тн,
- АИ-92 автобензин 29.2 мян.тн,
- АИ-95/98 автобензин 1.7 мян.тн,
- Дизель түлш 118.3 мян.тн,
- ТС-1 /онгоцны түлш/ 3.2 мян.тн,
- Жет А-1 түлш 2.8 мян.тн, бусад бүтээгдэхүүн 6.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.