Цахим орчинд халдлагад хэрхэн өртөхгүй байх вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим орчинд халдлагад хэрхэн өртөхгүй байх вэ

The World's Most Famous and Best Hackers (and Their Fascinating Stories)

/2023.01.30/: Цахим хэрэглээ өргөжихийн хирээр цахим орчин дахь гэмт хэргийн гаралт илт нэмэгдэж байна.

Иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болж бусдад залилуулж хохирсоор байгаа тул бид та бүхэнд цахим орчинд өөрийн аюулгүй байдлаа хэрхэн хангаж, залилагчид боломж олгохгүй байх аргыг хүргэе.

Facebook-ийнхэн болон бусад нууц үгээ алдалгүй, аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?

1.Сэжигтэй линк дээр дарахгүй байх

Хортой программ агуулсан и-мэйл эсвэл сошиал орчин дэх учир битүүлэг линк дээр дарах нь таны аюулгүй байдалд заналхийлж, тооцоолшгүй хохирлыг бий болгодог.

2.Төхөөрөмжийн программ хангамжийн шинэчлэлийг тогтмол хийх

Интернет орчинд хандаж буй таны гар утас, компьютер зэрэг төхөөрөмжийг программын шинэчлэлт хийгдэх шаардлагатай эсэхийг байнга шалгаж байх нь чухал

3.Онлайн орчинд нэвтэрч буй нууц үгийн хүчийг нэмэгдүүлэх

Том жижиг үсэг болон, тоо тэмдэгт агуулсан хүчирхэг нууц үгийг бүтээснээр онлайн орчинд өөрийгөө хамгаалах суурь болно.

4. 2FA буюу нэг удаагийн нууц кодыг идэвхжүүлэх

Халдагчид таны нууц үгийг мэдсэн тохиолдолд 2FA нь таны бүртгэлтэй утасны дугаар, и-мэйлээр дамжуулан нэг удаагийн кодыг илгээж дахин баталгаажуулах хамгаалалт юм.

5. Үнэгүй Wi-Fi ашиглахдаа болгоомжтой хандах

Үнэгүй Wi-Fi ашиглах зайлшгүй шаардлагатай тохиолдолд өөрийн хувийн мэдээлэлийг оруулахаас аль болох зайлсхийгээрэй. Жишээ нь: Үнэгүй интернэт ашиглаж байх үедээ сошиал хаяг болон банкны нууц үг, нэвтрэх нэрээ оруулахгүй байх.

6. SSL үйлчилгээтэй найдвартай сайт руу хандах

Найдваргүй сайт эсэхийг мэдэхийн тулд түгжээтэй буюу хамгаалагдсан сайт эсэхийг шалгаарай.

7. Өөр хүний компьютер, төхөөрөмжөөс нэвтрэхгүй байх.

Өөр төхөөрөмжөөс нэвтрэх үед нууц үгээ сануулахгүй байх, хэрэглэж дуусаад log out хийх.

8. Цахим ур чадварт гэр бүлээрээ суралцах

Ойр дотнын хүмүүсийн хамт цахим ур чадварт суралцах нь ирээдүйд гарах томоохон эрсдлээс сэргийлж чадна.

Эх сурвалж: E-mongolia

Ц.Товуусүрэн: Эхний шатны асуултуудыг нууцлах нь иргэдийн нийтлэг үзэл бодлыг зөв тусгах ач холбогдолтой
Ц.Товуусүрэн: Эхний шатны асуултуудыг нууцлах нь иргэдийн нийтлэг үзэл бодлыг зөв тусгах ач холбогдолтой
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.