Н.Учрал: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүндэтгэн хүлээн авч байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүндэтгэн хүлээн авч байна

/2023.01.30/ Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийн төсөлд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан.

Үүнтэй холбоотойгоор ЦХХХ-ны сайд Н.Учрал байр сууриа илэрхийллээ. Тэрээр:

-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Хууль тогтоомжийн хуулийн дагуу хэлэлцүүлсэн. Гэхдээ олон нийтийн санаа бодол, эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгүүдийн сэтгэгдлийг тусгаагүй хэмээн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг би хүндэтгэн хүлээн авч байна. Миний хувьд үзэл санаа, үнэт зүйлээсээ ухраагүй. Цахим залилан 99 хувиар өссөн гэдэг тоон үзүүлэлт бий. Цахим орчин дахь гэмт хэрэг 3,8 дахин өссөн байна. Нэг жилийн дотор 18 тэрбум төгрөгийн хохирол иргэдэд учирсан гэсэн судалгаа байна. Тэгэхээр иргэд, хохирогчдыг хамгаалах хамгийн эхний алхам бол энэ хууль байсан. Цаашид бид энэ чиглэлээрх ажлуудыг тасралтгүй хийх ёстой. Энэ хууль батлагдсан батлагдаагүй иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн орчин бидэнд бий. Тиймээс цаашид ЦХХХЯ-наас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах болно гэлээ.

Нийслэлд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байна
Нийслэлд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байна
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.