Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн бол эмчилгээний зардлын 5 хувийг буцаан авдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн бол эмчилгээний зардлын 5 хувийг буцаан авдаг

/2023.01.26/: ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчилгээнд хамрагдах шаардлагатай болсон иргэдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн хүрээнд Эрүүл мэндийн яамны дэргэд ажилладаг “Гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагаар эмчилгээ, оношилгоонд хамрагдсан иргэдийн санхүүгийн асуудалд санал гаргах орон тооны бус зөвлөл”-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

327146889_1303225263861412_8148806569988585369_n.jpg

Уг Зөвлөл нь 2 сар тутамд 1 удаа хуралдаж зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэний эмчилгээнд зарцуулсан нийт зардлын 5 хувьтай тэнцэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэдэг юм.

327154570_1177951976260038_6260045155954031640_n.jpg

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Ажлын хэсгийг хүлээн авч уулзах үеэрээ “Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт 2011 оны байдлаар 36 байсан бол 2017 онд 26 болж буурсан. Удахгүй зургаан өвчнийг Монголд эмчлэх боломжийг бүрдүүлж, мэс засал болон технологи нутагшуулахаар ажиллаж байна. Эхний мэс заслууд амжилттай болсон.

Технологи нутагшуулах ажил тийм ч амар биш. Олон жилийн судалгаа, хүний нөөц, хөрөнгө хүч шаарддаг ажил. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын зүгээс шаардлагатай төсөв санхүүгээр дэмжих асуудалд анхаарч ажилласаар байна” гэлээ.

327157002_1386061045555690_8203389375260909866_n.jpg

Уулзалтад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн Лавлагаа шатлалын үндсэн тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Номингэрэл болон ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн референт Д.Ариунбилэг, Б.Болорзул, ахлах мэргэжилтэн Б.Янжмаа нар хамт байлцлаа.

Эх сурвалж: ХЭҮК

ОНХС: Сүхбаатар дүүрэгт 2023 онд хийгдэх ажлууд
ОНХС: Сүхбаатар дүүрэгт 2023 онд хийгдэх ажлууд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.