“АН-ын даргын сунгаа өчигдөр эхэлсэн, өмнө болсон даргын сонгууль бол хууль зөрчсөн үйлдэл“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АН-ын даргын сунгаа өчигдөр эхэлсэн, өмнө болсон даргын сонгууль бол хууль зөрчсөн үйлдэл“

/2023.01.23/ Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар хууль ёсны намын даргын сунгааг зарлах болсон талаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-АН-ын дотоод үйл ажиллагаатай холбоотой иргэдийн анхаарлыг татсан нэлээд асуудал болж өнгөрлөө. АН-ын нэрийг барьж УИХ-ын гишүүн болсон зарим гишүүд өргөсөн тангаргаасаа няцсанд бид харамсаж байна. Аль нэг намын нэр дээр сонгогдсон УИХ-ын гишүүн тухайн намын зорилго, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой байдаг.

Өчигдөр АН-ын даргын зөвлөл хуралдаж, АН-ын даргын сунгааг зохион байгуулах тушаалыг гаргасан. Мөн манай Үндэсний бодлогын хороо хуралдаж, энэ тогтоолыг санал нэгтэй баталсан байгаа. Ингэснээр АН-ын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэлж байна.

Өмнө нь болсон даргын сонгууль бол дүрмийн бус, дотоод сонгуулийн хууль журам зөрчсөн. Ямар ч хууль эрх зүйн ойлголтгүй нөхдийн үйл ажиллагаа болсон гэлээ.

ШУУД: ХӨСҮТ-өөс цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг өгч байна
ШУУД: ХӨСҮТ-өөс цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг өгч байна
 
ХЭҮК, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо
ХЭҮК, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.