
Хууль хүчний байгууллагын дотоод ялзрал хэрээс хэтэрч ард иргэд хуулийн байгууллагад итгэх итгэл хумигдаж байна. Сүүлийн үед үүсээд буй авлига, хээл хахуулийн асуудал улам томорсоор байгаа. Жишээлбэл, “Бодь” группийн 110 сая ам.долларын асуудал, нэр бүхий томоохон улс төрчид холбогдсон нь олны анхаарлыг татаж байгаа. Үүнээс улбаалан Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа хүртэл чөлөөлөгдсөн. Харин бүр цаашилбал улстөрчдийн холбогдсон том гэлтгүй, олон арван гэмт хэргүүд бий. Саяхан хэвлэл мэдээллээр одоогийн гэмт хэрэгт холбогдсон гэж шалгуулж буй арав гаруй УИХ-ын гишүүдийг жагсаасан байдаг.
Энэ мэт улстөрчдийн авлига хээл хахуульд нэр холбогдох нь хэрээс хэтэрч байгаатай холбоотой хууль хяналтын зарим байгууллагын дарга нарт халаа, сэлгээ хийх гэж байгаа бололтой. Тодруулбал, Тагнуулын Ерөнхий газрын даргаар Г.Сайханбаяр, Авлигатай тэмцэх газрын даргаар генерал Ц.Сэргэлэн нарыг томилох талаар яригдаж байгаа аж.
Г.Сайханбаяр нь 2020 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан бол Генерал Ц.Сэргэлэн Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж, түүний дараа 2020 оны сонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүн болж байсан түүхтэй юм. Ийнхүү Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын дарга нарыг энэ хоёр хүнээр солих тухай яриа явж байна. Сануулахад, 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилох зохицуулалт тогтсон байдаг.
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.