“Өвлийн идэш-2026”-г арванхоёдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгалаа
 

“Өвлийн идэш-2026”-г арванхоёдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгалаа

Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж буй “Өвлийн идэш-2026” нэгдсэн арга хэмжээний явцтай танилцлаа.

Өргөтгөсөн худалдааны эхний гурван өдөр 169 тонн мах, 14 тонн цагаан идээ, жимс жимсгэнэ буюу нийт 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.

Өнөөдөр 20 аймгийн аж ахуйн нэгж, малчид өргөтгөсөн худалдаанд оролцож, 53 автомашин, 25 асарт мах, цагаан идээ, бусад бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулж байна. Иргэдийн худалдан авалт сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд цагаан идээний нэг асар дунджаар 15 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулаад байгаа аж.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мах, цагаан идээгээ худалдан борлуулж буй малчид болон худалдан авагчилтай уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссоны үндсэн дээр “Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээний үргэлжлэх хугацааг 12-р сарын 1 хүртэл сунгана гэдгийг хэллээ. Мөн ирэх 2027 оны нэгдүгээр сарын 10-нд Цагаан сар угтсан мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд дахин зохион байгуулахаар боллоо.

Зеленский: Трамп Путиныг найз гэж нэрлэж байгаа нь хачирхалтай
Зеленский: Трамп Путиныг найз гэж нэрлэж байгаа нь хачирхалтай
 
Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн тайланг хэлэлцэв
Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн тайланг хэлэлцэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.