
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт өөрийн цахим хуудсаар дамжуулан Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ирэх долоо хоногт тогтоохоор төлөвлөж байгаа талаар мэдээллээ.
Тэрбээр, "Ерөнхийлөгчөө сонгох эрх бол ард түмний засаглах эрх юм. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Энэ бол Үндсэн хуулийн суурь зарчим, ардчилсан төрийн үндэс юм.
Монгол төрийн тэргүүнээ сонгох эрх зөвхөн Монголын ард түмэнд хадгалагдана.
Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд дөрвөн сарын дотор ээлжит бус сонгууль явуулахаар заасан. Сонгуулийн тухай хуулиар санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн товыг зарлах учиртай.
Сонгуулийн товыг Улсын Их Хурал ирэх 7 хоногт хуулийн хүрээнд хэлэлцэн тогтоохоор төлөвлөж байна. Төрийн ажил нэг ч цаг, нэг ч минут доголдох ёсгүй" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.