Өнгөрсөн жил АНУ-ын нэгэн крипто компаниас 100 сая долларын үнэ бүхий дижитал хөрөнгийг хулгайлсан хэргийн ард Хойд Солонгосын хакерууд байсан гэж АНУ-ын хууль сахиулах байгууллагаас мэдэгдэв.
Хойд Солонгосын “Lazarus Group” болон “APT38” хакерын бүлэглэлүүд өнгөрсөн оны зургаадугаар сард Harmony крипто компаниас кибер хулгай хийсэн гэж Холбооны мөрдөх товчоо (ХМТ) өчигдөр мэдэгдлээ.
Хойд Солонгосын кибер халдагчид энэ сарын эхээр Railgun нууцлалын протоколыг ашиглан хулгайлагдсан 60 сая гаруй долларын үнэ бүхий Ethereum-ийг угаасан бөгөөд үүний нэг хэсгийг биткойн болгон хөрвүүлсэн гэж мэдэгдэв.
Холбооны мөрдөх товчоо хууль бус пуужин, цөмийн зэвсгийн хөтөлбөрт зориулахаар криптовалют хулгайлах, угаах оролдлогыг тодорхойлж, таслан зогсоох ажлыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.
Ким Чен Уныг Хойд Солонгосыг алсын тусгалтай баллистик пуужин, цөмийн зэвсэг бүтээх үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд кибер хулгайн кампанит ажил зохион байгуулсан гэж АНУ болон НҮБ-ын албаныхан буруутгаж байна.
Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг өнгөрсөн арванхоёрдугаар сард Хойд Солонгосын хакерууд сүүлийн таван жилийн хугацаанд ойролцоогоор 1.2 тэрбум ам.доллар, үүний дотор зөвхөн 2022 онд 650.5 сая доллар хулгайлсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera