/2023.01.20/: Залуучуудын өвлийн IV наадам ирэх 2024 онд БНСУ-ын Канвонд болно.
Наадам эхлэхэд нэг жилийн хугацаа үлдсэнийг тохиолдуулан зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа.
Энэ нь “Пёнчан-2018” өвлийн олимпын бэлгэдэл сахиус болох Soohorang, Bandabi нарын цасан байлдааны үеэр бий болсон хөгжилтэй цасан бөмбөлөг Moongcho юм. Маскотын загварыг коллежийн оюутан бүсгүй Пак Со Юн гаргасан байна.
Цасны цэнхэр шил, улаан ороолт зүүсэн Moongcho нь Пёнчаны өвлийн олимпод оролцсон тамирчдын бүх ур чадварыг өөртөө шингээсэн дүр бөгөөд олимпод оролцогч найз нартаа туслахад үргэлж бэлэн байдаг хэмээн тайлбарлажээ.
Зохион байгуулагчид энэхүү маскотоор дамжуулан залуучуудын өвлийн олимпод оролцож буй тамирчид хамтдаа өсөн дэвжихийн зэрэгцээ хүсэл мөрөөдлөө хуваалцаж, цагийг зугаатай өнгөрүүлэхийг уриалж байна.
Нэрний тухайд оюун бодол, хүч чадлыг нэгтгэнэ гэсэн утга бүхий Moongchida гэх ханзнаас үүсэлтэй юм байна.
Залуучуудын өвлийн олимп 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 2-ны хооронд болох бөгөөд 1900 тамирчин спортын долоон төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Эх сурвалж: МҮОХ