Индонезид “лууны амьсгал“ чихэр идсэний улмаас 20 гаруй хүүхэд гэмтжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Индонезид “лууны амьсгал“ чихэр идсэний улмаас 20 гаруй хүүхэд гэмтжээ

Health department in New York warns against 'Dragon's Breath' | Daily Mail  Online

/2023.01.20/: Индонез улсад 20 гаруй хүүхэд "лууны амьсгал" гэгддэг чихрийг идэж гэмтсэний дараа Индонез улс хүмүүст шингэн азот хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Хүүхдүүд "луугийн амьсгал" гэх шингэн азотоор баяжуулсан өнгө өнгийн чихэр идсэний улмаас арьс нь түлэгдэж, гэдэс нь хүчтэй өвдөж, хоолны хордлого авсан тул Индонезийн Эрүүл мэндийн яамнаас эцэг эх, багш нар болон орон нутгийн эрүүл мэндийн удирдлагуудыг сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

Уг чихэрийг шингэн азотоор баяжуулахад аманд орсон даруйдаа маш их уур гаргадаг байна. Энэ нь харахад маш сонирхолтой харагддаг учир ТикТок аппликейшнд хүүхдүүд идэж байгаагаа харуулсан богино бичлэгүүд маш их тархжээ. Гудамжны худалдагчийн чихэр бэлтгэж байгааг харуулсан нэг видеог л гэхэд 10 сая орчим удаа үзсэн байна.

Тус яамны ерөнхий захирал Макси Рейн Рондонувугийн хэлснээр, 25 орчим хүүхэд чихэр идэж, гэмтэж бэртсэний хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд амь нас хохирсон тохиолдол бүртгэгдээгүй байна.

Шингэн азотыг хоол хүнс бэлтгэхэд ашиглах нь хууль бус үйлдэл биш юм. Шилдэг тогооч нар аяга таваг тавихдаа театрын эффект үүсгэхийн тулд уурыг ихэвчлэн ашигладаг. Энэ нь тунгалаг, өнгөгүй, үнэргүй бөгөөд ихэвчлэн эмнэлгийн байгууллагад болон хүнсний бүтээгдэхүүнийг хөлдөөх найрлага болгон ашигладаг байна.

Гэсэн хэдий ч, энэ нь буруу ашиглавал аюултай байж болхыг энэхүү болж өнгөрсөн явдал харууллаа.

Indonesia: Warning issued over 'dragon's breath' viral video trend | CNN

2018 онд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) аюулгүй байдлын сэрэмжлүүлгийг гаргаж, шингэн азотоор бэлтгэсэн зайрмаг, үр тариа, коктейль зэрэг хоол хүнс хэрэглэснээс болж ноцтой гэмтэл гарч болзошгүйг анхааруулж байв.

Эх сурвалж: CNN

Ц.Хулангийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул шүүх хурал хойшлогджээ
Ц.Хулангийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул шүүх хурал хойшлогджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.