Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.01.20/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна

09.00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 5 дахь өдрөө үргэлжилнэ.

09:30 цагт: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3 заалтын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийнэ.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.00 цагт: Уран зургийн галларейд "Монголын сайхан бичигтэн-2022" улсын 26 дахь уралдааны шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнгийн нээлт болно. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно. Шилдэг бүтээлийн үзэсгэлэн 7 хоног үргэлжилнэ.

09.00-11.00 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос сэтгүүлчдийн мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд "Архи, тамхины хэрэглээ ба хавдар" сэдэвт уулзалт, сургалт зохион байгуулна.

11.00 цагт: "Тавантолгой түлш" ХХК-иас шахмал түлшний чанар, технологи, орц найрлага, үйлдвэрлэлийн шат дамжлагын талаар танилцуулах нээлттэй уулзалт Налайх дүүрэгт байрлах зүүн үйлдвэрт болно. Унаа нэгдсэн журмаар 10.00 цагт “Гутлын-22” буюу “Өглөөний” гудамжнаас хөдөлнө.

11.30 цагт: “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч байгаа асран хамгаалагчдын төлөөллөөс Засгийн газарт шаардлага хүргүүлж, хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.40 цагт: “Шинэ 100 айл” барилгын материалын төвд үндэсний үйлдвэрлэгчдийн "Амар байна уу? " сар шинийн баярын нэгдсэн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа гарч эхэллээ.

Өнөөдөр үүлэрхэг, 16-18 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр үүлэрхэг, 16-18 хэмийн хүйтэн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.