Казиногийн тухай хуулийн онцлох зүйл, заалтууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казиногийн тухай хуулийн онцлох зүйл, заалтууд

/2023.01.19/: Чөлөөт бүсийн тухай хууль, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн дагуу чөлөөт бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Казиногийн тухай хуулийг боловсруулж УИХ-д оруулсан билээ.

Тэгвэл тус хуулийн онцлох зүйл заалтуудыг хүргэж байна.

Казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш 3 жилийн дотор Монгол Улсад оруулахаар тусгажээ.

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казиногийн цогцолбор барьж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгох аж.

Ингэхдээ олон улсын стандарт шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолбор барьж байгуулахыг тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг 60 хувь, цогцолбор байгуулах төслийн техникийн саналыг 40 хувьд тооцон тусгай зөвшөөрөл олгохоор оруулжээ.

Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч өөрийн хувьцааны 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлнэ

Казино эрхлэгч нь Монгол Улсын арилжааны банкаар төлбөр тооцоо хийж, өдөр тутмын орлогоо байршуулах шаардлагыг тавих аж.

Казиногийн үйл ажиллагаанд хориглох зүйл:

  • Казинод Монгол Улсын иргэнийг нэвтрүүлэхийг хориглоно
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт казиног цахимаар зохион байгуулахыг хориглоно
  • Нийтэд хандсан зар сурталчилгаа явуулахыг хориглоно
  • Зээл өгч, эсхүл тоглогчийн хөрөнгө, бичиг баримтыг барьцаалж тоглуулахыг хориглоно
  • Тоглогчийг мэхлэх зорилгоор тоглоомын үр дүнг өөрчлөх, тоглоомын төхөөрөмжийн эд ангийг өөрчлөх, солих, тоглоомын төхөөрөмж болон программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хориглоно
  • Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис үйлдвэрлэх, худалдах, хадгалах, хэрэглэх, дамжуулахыг хориглоно гэж заажээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевыг хүлээн авч уулзлаа
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевыг хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.