Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны анхны хурлаа хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны анхны хурлаа хийлээ

/2023.01.19/: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны анхны хурлаараа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар хэлэлцэж тогтоол гаргав.

Үндэсний зөвлөлийн хурлыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг удирдан явуулсан бөгөөд хурлаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад нэг иргэнээр тооцсон санхүүжилт, гүйцэтгэлийн үнэлгээний талаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцууллаа.

Тэрбээр “2022 онд анхан шатны тусламж, үйлчилгээг боловсрол, соёлын үйлчилгээтэй хамт тусгай зориулалтын шилжүүлгээс гаргаснаар гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Үүнээс өмнө ЭМДС анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг орон нутаг руу бүхлээр нь шилжүүлж байсан бол өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг нэг иргэн болон оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн аргад шилжүүлж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлж эхэлсэн.

Долоодугаар сард анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчид ашиглаж буй E-hospital системээс ЭМДЕГ-ын HICS системд мэдээлэл огт ирэхгүй байснаас санхүүжилтийг олгох боломжгүй болсон тул 4-6 сарыг дуустал нэг иргэний санхүүжилтийн 20 хувь, хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг статистик мэдээлэлд үндэслэн шилжүүлсэн. Аравдугаар сард анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэл хангалтгүй хүрсэн, мэдээллээ шивэх ойлголт дутуу, E-hospital программ хангалттай хөгжөөгүй гэсэн шалтгаанаар 7-10 дугаар сарын нэг иргэнээр тооцон олгох санхүүжилтийн үлдэгдэл 20 хувь, хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг статистик мэдээлэлд үндэслэн олгосон.

Харин 11, 12 дугаар сарын гүйцэтгэлийг ЭМДЕГ нь тогтоолын дагуу хянасан бөгөөд сумын ЭМТ-үүдэд хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг олгосон бөгөөд арваннэгдүгээр сард нийт нэг иргэний санхүүжилтийн шалгуур хангах анхан шатны эрүүл мэндийн байгууллага 35 гарсан бол арванхоёрдугаар сард үүнээс ч буурсан. Тиймээс 2023 оны нэгдүгээр сард өрхийн эрүүл мэндийн төвүүд, E-hospital, ЭМДЕГ хамтарсан уулзалт хийж асуудлыг дахин хэлэлцсэн” гэсэн мэдээллийг өгсөн.

Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудад гүйцэтгэлийн тайлангаа ирүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудлуудаар сургалтуудыг явуулж, оршин байгаа газраас үл хамааран эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг чанартай хүртээмжтэй авахад чиглэсэн тэгш байдлыг хангах газарзүйн коэффициентийг сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байршлын онцлогоос шалтгаалан ашигладаг болсон зэрэг мэдээллийг өгч, тулгамдаж буй асуудлын талаар тодорхой танилцуулсан.

Үндэсний зөвлөлиийн гишүүд ЭМДЕГ-ын даргаас гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тухайлбал, E-hospital системийн хөгжүүлэлтийг боловсронгуй болгох, орон нутгийн эмч нарыг чадавхижуулах, үзүүлсэн тусламж үйлчилгээний ангилал таардаггүй зэрэг гарч байгаа асуудлыг шийдвэрлэх, өндөр өртөгтэй зарим эмчилгээний өртгийг дахин тооцоолох боломж зэрэг асуултуудад хариулт авсан.

Хурлаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаасс ирүүлсэн тусламж үйлчилгээний нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг олгохтой холбоотой тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонхийн саналаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг 2022 оны 11, 12 дугаар сарын статистик тоон мэдээлэлд үндэслэн 2023 оны төсвөөс санхүүжүүлэх нь зөв хэмээн үзэж ЭМДҮЗ-ийн тогтоол гаргалаа.

Эх сурвалж: ЭМЯ

Өнөөдөр үүл багасна, 20-22 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр үүл багасна, 20-22 хэмийн хүйтэн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.