/2023.01.18/: Эх барихуйн сургагч багш бэлтгэх анхны сургалтыг 2022 оны наймдугаар сард зохион байгуулсан бол 2 дах удаагийн сургалт нь энэ оны нэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болж байна.
Сургалтад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв - II, Хүрээ, Амгалан, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нийт 24 эх баригч оролцож байна.
Уг сургалт нь Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Япон улсын Жайка олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд эх барихуйн мэргэжилтний цогц чадамжийг тодорхойлох, ажлын байран дээр сургах тогтоолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх, сургагч багшийг бэлтгэх, чадавхжуулах зорилготой юм.
Цаашид сургалтыг шат дараатай зохион байгуулж, орон нутгийн эх баригч нарыг хамруулна.
Эх сурвалж: ЭМЯ