АН-ын даргад С.Баярцогт тэргүүтэй олон хүн нэр дэвшжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын даргад С.Баярцогт тэргүүтэй олон хүн нэр дэвшжээ

/2023.1.17/ Ардчилсан намын даргын сонгууль удахгүй болно.

Одоогоор намын даргад С.Баярцогт, З.Нарантуяа, Л.Гантөмөр, Ц.Баатархүү, Л.Гүндалай, С.Одонтуяа нар нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.

МАН дангаар засаглаж байгаа энэ үед сөрөг хүчин болох АН-ын бие даасан хүчирхэг байдал хамгийн ихээр үгүйлэгдэж байна. Өнөөдрийг хүртэл хагаралдсан энэ намыг хүчгүй байлгах, байнгын хагаралтай байлгах далд санаархал нь гаднаас явуулгатай гэх хардлагыг ч тус намын дэд дарга Ц.Оюундарь нэгэнтээ хэлсэн.

Нэр дэвшигчдийн тухайд, хоёр эмэгтэй нэр дэвшигчтэй. Эмэгтэйчүүд энэ намд хүчтэй дуу хоолой болж, МАН-ын эмэгтэйчүүдийг бодвол бие даасан, чөлөөтэй байдлаараа илүү. Тиймээс УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар бол хүчтэй өрсөлдөгчид.

Харин С.Баярцогтын тухайд бол ялалт байгуулж, АН-ыг эвлэрүүлж, хүчтэй лидер байх хамгийн боломжит хувилбар гэх. Тийм ч учир "зугтсан" гэгдээд байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга ирсэн даруйдаа түүнийг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өгчээ. Их л айж, эмээж байгаагийн илрэл юм болов уу.

Л.Гантөмөрийн хувьд намдаа ч гавъяа байгуулсан зүйлгүй, Боловсролын сайд байхдаа ч хийж гавьсан ажилгүй хүн. "Цөм" хөтөлбөр батлуулж баахан бужигнуулсан нь "алдаа" болсон гэдгийг ч салбарынхан хэлж байв.

Ц.Баатархүү бол Нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга, АН-ын ЕНБД. Генсек гэдэг бол тухайн намынхаа бодлогыг зангиддаг чухал албан тушаал. Гэтэл өнөөдрийг хүртэл хагарал бутралыг арилгахаар түүний хийсэн зүйл харагдсангүй.

Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийднэ
Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийднэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.