Р.Сэддоржийн өмгөөлөгч Ажнай Бат-Эрдэнэтэй уулзахыг хориглосныг хүчингүй болгохоор гомдол гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Сэддоржийн өмгөөлөгч Ажнай Бат-Эрдэнэтэй уулзахыг хориглосныг хүчингүй болгохоор гомдол гаргажээ

/2023-01-17/: Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Засаг дарга ажилтай Р.Сэддоржид Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Р.Сэддоржид холбогдох хэргийг шийдвэрлэтэл түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Гэтэл яллагдагч Р.Сэддоржийн өмгөөлөгчөөс тус шүүхийн Ерөнхий шүүгчид хандан дээрх хязгаарлалт тогтоосон шүүгчийн захирамжийн зарим хэсэг буюу Р.Сэддоржийг “УИХ-ын гишүүн, “Ажнай корпорацын ерөнхийлөгч асан Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан” хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

Гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч өчигдөр хянан хэлэлцээд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Мөн Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ын дарга ажилтай Б.Түвшинбаяр, “Тавантолгой” ХК-ны Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг нарт “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай” саналыг 2023 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ.

Прокуророос яллагдагч Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд гаргасныг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн яллагдагч Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг шийдвэрлэтэл тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Одоо яллагдагч Р.Сэддорж, Б.Түвшинбаяр, Г.Шүрэнчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

Эх сурвалж: ШҮҮХ

Шинэ автобуснууд үйлдвэрийн хоёр жилийн баталгаатай
Шинэ автобуснууд үйлдвэрийн хоёр жилийн баталгаатай
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.