ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

/2023.01.17/ Өнөөдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна.

09.00 цагт: Төрийн ордонд Хөгжлийн банкны асуудлаарх Түр хорооны нотлох баримтын сонсгол үргэлжилнэ.

11.00 цагт: ҮСХ-нд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2022 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулж мэдээлнэ.

10:00 цагт: ҮСХ-нд хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтран мэдээлэл хийнэ.

10.00 цагт: ЗТХЯ-ны үүдэнд Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос ЗТХ-ийн сайд С.Бямбацогтод "УБТЗ-д үүссэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл, төмөр замчдын цалин хөлс” зэрэг асуудлаар мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлнэ. Утас: 8611-0009.

11.00 цагт: Офицеруудын ордонд Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага МСНЭ-ийн удирдлага, хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзана. Утас: 8912-5099.

11.00 цагт: МҮЭ-ийн холбооны байранд Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос Засгийн газрын 488-р болон /ТҮ-ийн цалин хөлсний доод хэмжээ/, 491-р тогтоолтой холбоотой төрд ажилласан удаан жилийн нэмэгдлийн талаар мэдээлнэ. Утас: 9502-2859, 9914-9240.

18:00 цагт: “Блью Скай” зочид буудалд ЦХХХ-ны сайд Н.Учрал болон албаны бусад хүмүүс "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн талаар сэтгүүлчдэд танилцуулж уулзана. Утас:9910-3830.

ШУУД: Хөгжлийн банкны асуудлаарх сонсгол 2 дахь өдрөө үргэлжилж байна
ШУУД: Хөгжлийн банкны асуудлаарх сонсгол 2 дахь өдрөө үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.