/2021.08.28/ Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд 130 гаруй ААН, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл, бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдааг нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд зохион байгуулахаар болсон.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байсан өргөтгөсөн худалдаа “Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан.
Харин энэ жилийн хувьд үзэсгэлэн худалдаа гарч байгаатай холбоотойгоор Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл “Автомашингүй гудамж” болгосон юм.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ