/2023.01.12/: ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гарагт Украины дайныг удирдаж буй командлагчдыг өөрчилснөө зарлалаа.
ОХУ-ын Жанжин штабын дарга, генерал Валерий Герасимов кампанит ажлын ерөнхий командлагч болж, одоогийн командлагч Сергей Суровикин түүний гурван орлогчийн нэг болно гэж мэдэгджээ.
Суровикин нь өнгөрсөн аравдугаар сард Украин дахь дайныг удирдах ерөнхий командлагчаар томилогдож байсан юм.
Энэхүү шийдвэрийг эдгээр эрхмүүдийн хэн нэгэнд арга хэмжээ тооцох, тушаал бууруулах үйл явц биш гэж тайлбарлаж байгаа хэдий ч Жанжин штабын даргаар арав гаруй жил ажилласан Герасимовын хувьд кампанит ажилд шууд хяналт тавих, гарсан үр дүнд хариуцлага хүлээх тавцанд гарч байгаа гэсэн үг юм.
Одоо тэрээр Украины кампанит ажлыг шууд удирдаж, цэргийн “зөрчилдөөнийг арилгах” асуудлаар АНУ-тай ярилцаж буй гол төлөөлөгчийн үүргийг хослуулж байна.
Тэрээр хамгийн сүүлд арваннэгдүгээр сард Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужин Польшид газардсаны дараа АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Миллитэй ярилцсан юм.
Герасимов Суровикин нь армийн командлагч Олег Салюков, Жанжин штабын орлогч дарга, хурандаа генерал Алексей Ким гэсэн гурван орлогчтой байх юм.
Эх сурвалж: CNN