Б.Жавхлан: ДНБ-ийн алдагдал 5.1 хувьтай тэнцэх байсан ч 2.1 хувь болж буурлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: ДНБ-ийн алдагдал 5.1 хувьтай тэнцэх байсан ч 2.1 хувь болж буурлаа

/2023.01.11/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

2022 оны МУ-ын төсөв ДНБ-ий 5.1 хувь буюу мөнгөн дүнгээр 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан. 2022 оны гүйцэтгэл, эдийн засгийн идэвхжил, авч хэрэгжүүлсэн бодлогуудын хүрээнд улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан. ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 2.1 хувь болж 3 хувь буюу 1.4 их наяд төгрөгийн тэнцлийн сайжирсан дүн юм.

Эдийн засгийн ангиллаар нь авч үзвэл:

  • Улсын төсвийн алдагдал 2.3 их наяд байхаас зөрүү нь 1.1 их наяд
  • Орон нутгийн төсөв 218.4 тэрбум төгрөгийн ашигтай
  • ЭМД-ын сангийн төсөв 250 тэрбум төгрөгийн алдагдалтай
  • НД-ын сангийн төсөв 91.5 тэрбум
  • Ирээдүйн өв сан 103.2 тэрбум төгрөгөөр тус тус давсан орлоготой гарчээ.

Ийнхүү сайжрахад дараах макро үзүүлэлтүүд нөлөөлсөн байна:

  • Эдийн засгийн өсөлт
  • Экспортын дүн- Урьд өмнө нь хүрч байгаагүй 12.5 тэрбум долларын экспортыг хийсэн. /Нүүрсний экспортын төсөөлөл 18 сая тонн байх байснаас 31.7 сая тонныг экспортлосон/

Төсвийн орлогын гүйцэтгэлийг эдийн засгийн ангиллаар авч үзвэл:

  • Тэнцвэржүүлсэн орлого 15.8 их наяд байхаас 17.2 их наяд болсон
  • АМНАТ 910 тэрбум төгрөгөөр давж орсон
  • ААНОАТ 703 төгрөгөөр давсан
  • НӨАТ-ын татвар 431.1 тэрбум төгрөгөөр давсан
  • НДШ-ийн орлого нэмэгдсэн
  • Гаалийн албан татварын орлого нэмэгдсэн

2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 1376 төсөлд 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

Төрийн хэмнэлтийн хуулиар 189.1 тэрбум төгрөгийг урсгал зардлаас хэмнэсэн, тендерээс 29.5 тэрбум төгрөгийг хэмнэсэн.

Гадаад өр:

Өнгөрсөн жил 136.8 сая долларын үлдэгдэлтэй байсан Чингис бондын өрийг тэглэж дууссан. Мөн жилийн эцсээр ДНБ-ийн 70 хувьтай тэнцэх байсан өрийн үлдэгдэл 56.6 хувьд бууруулж барилаа. Үүнийг цаашдаа тогтмол бууруулах, өсгөхгүй байх нь дараагийн том зорилт болж байна" гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.