Хятадын арми Тайванийг тойрон томоохон цэргийн сургуулилт хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын арми Тайванийг тойрон томоохон цэргийн сургуулилт хийж байна

Chinese military stages large-scale military exercises around Taiwan | CNN

/2023.01.09/: Бээжин энэ оны анхны томоохон хэмжээний цэргийн сургуулилтаа Тайваний арлын эргэн тойронд хийж байгаатай холбогдуулан 28 байлдааны онгоцоо илгээсэн гэж Тайваний Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Ардын чөлөөлөх армийн 28 онгоцыг Тайваний ойролцоо илрүүлсэн бөгөөд тус онгоцнуудын дунд J-10, J-11, J-16, Su-30 сөнөөгч онгоцууд, Н-6 бөмбөгдөгч онгоц, гурван нисгэгчгүй онгоц, нэг тагнуулын нисгэгчгүй онгоц багтсан гэж тус яам мэдэгдэв.

Тайвань Хятадын үйл ажиллагааны хариуд нисэх онгоц, тэнгисийн цэргийн хөлөг онгоц, хуурай замын пуужингийн системүүдээ бэлэн байдалд шилжүүлсэн байна.

Тус яамнаас өгсөн газрын зурагт ХАЧА-ын нисэх онгоцууд хойд зүгээс урагш долоон газар дундын шугамыг давж, Тайванийн Агаарын довтолгооноос хамгаалах таних бүсийг дайран өнгөрч, дараа нь шугамын зүүн тийш бага зэрэг хойд зүгт эргэсэн байна.

China fires ballistic missiles around Taiwan after Nancy Pelosi's trip |  Financial Times

Тус сургуулилт нь хуурай замын дайралт, тэнгисийн довтолгоонд голлон анхаарч, цэргүүдийн хамтарсан байлдааны чадварыг шалгахаас гадна гадны хүчин болон “Тайваний тусгаар тогтнол” салан тусгаарлах хүчний өдөөн хатгасан үйлдлийг эрс эсэргүүцэх зорилготой” гэж төрийн мэдлийн China Military Online-аар мэдэгджээ.

Хятадын эрх баригч Коммунист нам 24 сая хүн амтай Тайванийг хяналтандаа байлгаж байгаагүй ч өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг. Шаардлагатай гэж үзвэл арлыг Хятадын эх газартай "нэгтгэх ажлыг эхлүүлэх"-ээ эртнээс мэдэгдээд байгаа билээ.

Тайваний Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, 12 дугаар сарын 25-ны өдөр үүнтэй ижил төстэй байлдааны сургуулилт болсон бөгөөд ХАЧА арлын эргэн тойронд нийт 71 онгоц хөөргөснөөс 47 онгоц нь Тайваний хоолойн гол шугамаар дамжсан байна.

Эх сурвалж: CNN

Вьетнам Улстай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Вьетнам Улстай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.