Х.Нямбаатар: Хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгоно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгоно

/2023.01.06/: Өчигдөр УБТЗ-ын нэгэн албан тушаалтны гэрт нэгжлиэг хийж их хэмжээний мөнгө хураан авсан тухай мэдээллүүд гарсаар байна.

Тэгвэл энэ тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрээр:

"Эрүүгийн цагдаагийн газраас урьд шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтны гэр болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрт нэгжлэг хийж бэлэн 7.3 тэрбум төгрөг, 4 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хураан авсан.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төрийн албан хаагчид оногдуулах ялын бодлогыг чангатгаж, хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгоно" гэжээ.

Оюуныг тэлэх Улаанбаатар хотын номын өргөө
Оюуныг тэлэх Улаанбаатар хотын номын өргөө
 
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.