Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.01.06/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудыг мэдээллийг тоймлон хүргэж байна.

09.30 цагт: Нийслэлийн захиргааны 5-р байрны Иргэний танхимд хоёрдугаар ээлжийн 12 бүлгийн 31 хотын стандартыг батлуулахтай холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтээс санал авах "Хотын стандарт" хэлэлцүүлэг болно. .

10.00 цагт: Стандарт хэмжил зүйн газарт: Улсын гэмтэл согогийн төв эмнэлэг (УГТЭ) эрүүл мэндийн салбарт анх удаа 7 чиглэлээр ISO-9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн тул баталгаажуулалтын сертификатаа хүлээн авна.

10.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож хэлэлцэнэ.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, удирдлагуудыг огц­­руулъя” сэд­вээр “Мон­­голын өрхийн анагаах ухааны мэргэжилт­­­нүү­­дийн холбоо”-ноос мэдээлнэ.

11.00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв талбайд нийслэлийн Хан-Уул дүүргийн хог тээврийн байгууллагуудад хог тээврийн 11 автомашин хүлээлгэн өгнө.

11.00 цагт: Төрийн ордонд АН-аас тус намын Зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлнэ.

12.00 цагт: “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д “Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс “ЭТТ” компаний туслан гүйцэтгэгч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "TTJVCO" компани хууль зөрчсөн талаар мэдээлнэ.

Өнөөдөр багавтар үүлтэй, 12-14 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 12-14 хэмийн хүйтэн байна
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.