/2023.01.05/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайн үргэлжилж байгаа энэ үед Атлантын далай болон Энэтхэгийн далайд хэт авианы далавчит пуужингаар зэвсэглэсэн фрегатыг байрлууллаа.
Путин болон ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, фрегатын командлагч Игорь Крохмаль нар лхагва гарагт "Адмирал Горшков" байлдааны хөлөг онгоцыг ажиллагаанд оролцуулах ёслолд оролцов.
Уг байлдааны усан онгоц нь хамгийн сүүлийн үеийн хэт авианы пуужингийн систем болох "Циркон"-оор тоноглогдсон бөгөөд энэ нь ямар ч аналог систем байхгүй аж.
Шойгу хэлэхдээ, энэхүү усан онгоц нь далайд болон газар дээр дайсны эсрэг оновчтой, хүчтэй цохилт өгөх чадвартай бөгөөд хөлөг дээрх хэт авианы пуужингууд нь ямар ч пуужингийн довтолгооноос хамгаалах системийг даван туулж, 1000 гаруй км зайд цохилт өгөх чадвартай гэв.
Эх сурвалж: Aljazeera