Сонгуулийг ӨВӨЛ хийе!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийг ӨВӨЛ хийе!

/2023.1.5/ Энэ жил Монгол Улс төрийн тогтолцооны хувьд томоохон өөрчлөлт хийхээр зэхэж буй гэдгээ он солигдох мөчид УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар хэлсэн.

Өөрчлөлт хийх гэж байгаа бол УИХ-ын сонгуулиа өвөл хийдэг болъё.

Ингээд хэлэхээр “Өвөл хийхээр хөдөө орон нутаг, алслагдсан сумдад цаг агаарын нөхцөл байдал үүсэж, сонгууль явуулахад хүндрэлтэй болгодог” гэх шалтаг хэлдэг. Орчин цаг, 2023 онд энэ зэргийг урьдаас төлөвлөөд, зохион байгуулчих бүрэн боломж бий. Үгүйдээ гэхэд онлайнаар явуулсан ч асуудалгүй.

Эс тэгвээс зуны зургаадугаад сард буюу өвөл тулгардаг бүх л асуудлын ард арай гэж гарчихаад, сэтгэл тэнийсэн үед сонгуулийг явуулах нь саналаа худалдах, хариуцлагагүйгээр санал өгөх, залуусын оролцоо сул байхад хүргэж байна.

Өвлийн хүйтэн, хаврын хахирт жагсаж чадаж байгаа монголчууд өвлийн улиралд саналаа өгч чадна. Агаарын бохирдолтой, бараа бүтээгдэхүүнийх нь үнэ тэнгэрт хөөрсөн байх үед хийе.

Яг арванхоёрдугаар сарын 10-ны өдөр буюу Олон улсын Хүний эрхийн өдөр хийе.

Ямар эрх эдэлж байгаагаа, ямар эрх эдлэх ёстойгоо санан санан сонгуулиа өгцгөөе.

Г.Мөнгөн: Ямар хүн хадгаламж үүсгэж ЧАДДАГГҮЙ ГЭЭЧ?
Г.Мөнгөн: Ямар хүн хадгаламж үүсгэж ЧАДДАГГҮЙ ГЭЭЧ?
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.