“Doge” мемийн бэлгэ тэмдэг нохой цусны хорт хавдартай болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Doge” мемийн бэлгэ тэмдэг нохой цусны хорт хавдартай болжээ

Doge' meme shiba inu is seriously ill with leukemia | CNN

Арваад жилийн турш дижитал соёлд нөлөөлсөн "DOGE" мемийн бэлгэ тэмдэг болсон интернетэд алдартай нохой болох Кабосу цусны хорт хавдар, элэгний хүнд өвчтэй болжээ.

17 настай Шиба Ину Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдрөөс авхуулан хоол ч идэж чадхаа больсон бөгөөд цочмог холангиогепатит, архаг лимфомын лейкеми өвчтэй гэж оношлогджээ.

The real-life dog behind memecoin DOGE is seriously ill

Анх 2010 онд Кабосугийн сарвуугаа зөрүүлсэн байдалтай авхуулсан зураг нь Reddit, Tumblr, 4Chan сайтуудаар тархаж эхэлснээр интернетийн хамгийн алдартай амьтдын нэг болсон юм. Удалгүй интернет хэрэглэгчид Кабосугийн царайг нарийн боов, дурсгалт газрууд болон бусад амьтадтай хамт байгаагаар фотошоп хийж эхэлсэн юм.

2013 оны 12 дугаар сард хоёр программист биткойны эсрэг Dogecoin хэмээх криптовалютыг нэвтрүүлснээр "doge" меме нь криптовалют сонирхогчдын дунд дүрээ мөнхөлсөн юм. Энэ нь криптовалютын анхны "меме зоос" буюу хошигнол маягийн зоос болсон гэж тооцогддог.

The real-life dog behind memecoin DOGE is seriously ill

Dogecoin-ы хамгийн том шүтэн бишрэгчдийн нэг нь Элон Маск бөгөөд тэрээр Английн Уотфорд хөлбөмбөгийн клубыг ивээн тэтгэдэг учир багийн өмсгөлийн ханцуйн дээр Кабосугийн царай бүхий меме байдаг аж.

Эх сурвалж: CNN

Тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг баталлаа
Тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг баталлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.