АН-аас оны ОНЦЛОХ 10 ХУЛГАЙГ нэрлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-аас оны ОНЦЛОХ 10 ХУЛГАЙГ нэрлэв

/2022.12.28/ Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ 2022 онд гарсан онцлох 10 хулгайг нэрлэлээ.

Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат:

-МАН-ын Засгийн газрын онцлох 10 бузар булхайг хэлье. Өргөн цар хүрээтэй, олон нийтийг дээрэмдсэн булхайнуудыг нэрлэе.

1. Хүнсний үнэ өсөж, амьдал хүндрэв. Атар талх 1200 төгрөгөөс өсөж 2000 төгрөг. Махны үнэ 9000 мянгаас 15 мянган төгрөг болтлоо өсөв.

2. Нүүрсний хулгай. Сүүлийн 6 жилийн хугацаанд 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайлсан. УИХ-ын гишүүд холбоотой гэдгийг зарласан.

3. Гадаад валютын ханш өсөж, төгрөгийн ханш сурларсан.

4. Дарханы замын бүтээн байгуулалт нэрээр луйвар газар авсан. Хэдэн мянган хүний амийг авч одсон замыг 6 жилийн дараа нэгээхэн хэсгийг нь нээлээ. Үндэсний цементийн үйлдвэрүүд зогсож, 1 тонн нь 150 мянган ам.доллар болтлоо өссөн. 150 мянган төгрөг байсан цемент 400 мянган төгрөг болсон. Улмаар бүтээн байгуулалтууд зогссон.

5. Улсын төсөв. Энэ жил нэг хүнд ногдох дотоодын өр 30 сая төгрөг боллоо.

6. Олон Улсад нэр хүндээ алдсан. Засгийн газар дайныг дэмжиж ОХУ-ын талд зогссон. Олон удаагийн хээрийн сургууль хийсэн байдаг.

7. Хүний эрх дордож дарангуйлал сэргэсэн. МАН-ын сайд Д.Сарангэрэл иргэдээ улныхан хэмээн цоллож, өөрөө огцорсон. Энэ онд үг, үзэл бодлоо илэрхийлсэн залуусын жагсаалыг удаа дараа хүч хэрэглэж албадан тараасан. Олон залуучуудыг баривчилсан.

8. Үндсэн хуулиа хулгай хийлээ.

9. 2024 оны сонгуульд ялалт байгуулахын тулд Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах гэж байна. Үүний төлөө цагдаа, прокурор, шүүхийн байгууллагыг дайчилж байна. Хэвлэл мэдээлэлд мөнгө өгч, чөлөөт хэвлэлийг устгаж байна.

10. Монгол залуусын мөрөөдөл БНСУ-ын виз авах болчихлоо. Хувиараа бизнес эрхлэх боломжгүй боллоо гэв.

Бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх үйлдлийг цагаатгаж шийдвэрлэжээ
Бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх үйлдлийг цагаатгаж шийдвэрлэжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.