Мара Уорвик: МУ-ын эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлсээр байх болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мара Уорвик: МУ-ын эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлсээр байх болно

May be an image of 2 people and people standing

/2022.12.28/: Дэлхийн Банкны Улс хариуцсан захирал Мара Уорвик Монгол Улсад 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд ажиллалаа.

Тэрээр суурин төлөөлөгч Андрей Михневийн хамтаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нартай уулзав.

May be an image of 6 people, people sitting, people standing and indoor

Уулзалтуудын үеэр Дэлхийн Банкны болон засгийн газрын төлөөллүүд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, одоо хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэчлэлүүд, хөгжлийн гол чиглэлүүдээс гадна цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Хатагтай Уорвик Дэлхийн Банк Групп нь Монгол Улсын урт хугацааны эдийн засгийн хөгжилд санхүүгийн болон судалгаа шинжилгээний чиглэлээр дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгийг бататган илэрхийлсэн юм.

May be an image of 2 people, people standing and indoor

Хатагтай Уорвик Дэлхийн Банкны санхүүжилттэй “Боловсролын чанарын шинэчлэл” болон “Улаанбаатар хотын цэвэр агаар” төслүүдэд хамрагдсан Чингэлтэй дүүргийн 49-р сургуульд зочилж, төслийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн тэрээр Дэлхийн Банк, Монгол Улсын засгийн газраас хамтран гаргасан “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээ” болон “Монгол Улсын бизнесийн орчин ба өрсөлдөх чадварын үнэлгээ” тайлангуудын нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Эх сурвалж: Дэлхийн банк

БНСУ дураараа нисэх БНАСАУ-ын дронуудын эсрэг юу ч хийж чадсангүй
БНСУ дураараа нисэх БНАСАУ-ын дронуудын эсрэг юу ч хийж чадсангүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.