БНСУ дураараа нисэх БНАСАУ-ын дронуудын эсрэг юу ч хийж чадсангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ дураараа нисэх БНАСАУ-ын дронуудын эсрэг юу ч хийж чадсангүй

Trucks carry drones under a stand with North Korean leader Kim Jong Un and other officials during the parade celebrating the 70th anniversary of the founding of the ruling Workers' Party of Korea, in Pyongyang October 10, 2015. Isolated North Korea marked the 70th anniversary of its ruling Workers' Party on Saturday with a massive military parade overseen by leader Kim Jong Un, who said his country was ready to fight any war waged by the United States. REUTERS/James Pearson

2022.12.28/: БНАСАУ-ын нисгэгчгүй онгоцууд өнгөрсөн даваа гарагт Өмнөд Солонгосын агаарын орон зайд нэвтэрсэн нь 2017 оноос хойш анх удаагийн үйл явдал боллоо.

Мягмар гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол болон зэвсэгт хүчин нь иргэдийн ямар ч бэлтгэлгүй байгаа тухай иргэдийн хүчтэй шүүмжлэлд өртсөн бөгөөд яаралтай дроны анги нэгтгэл байгуулж, дрон урьдчилан илрүүлэх, устгах технологид яаралтай онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ.

Даваа гарагт юу болсон бэ?

Даваа гарагт Хойд Солонгосын таван нисгэгчгүй онгоц Өмнөд Солонгос руу нэвтэрсэн бөгөөд Сөүл сөнөөгч онгоцуудаараа дайрч, нисдэг тэрэгнүүдээр тухайн дронуудыг сөнөөх гэж оролдсон ч бүтэлгүйтлээ.
Тухайн дронуудыг Өмнөд Солонгост анх өглөөний 10:25 цагт анх илрүүлсэн. Нисгэгчгүй онгоцыг баруун хойд Гимпо хотын дээгүүр анх харсан боловч нийслэл Сөүл зэрэг Өмнөд Солонгосын олон хот дээгүүр нисч байжээ.

Өмнөд Солонгосын арми пулемётоор тоноглогдсон нисдэг тэрэгнээс 100 орчим сумаар буудсан ч нэг ч нисэгчгүй онгоцыг устгаж чадаагүй байна.

Цэргийнхэн таван нисгэгчгүй онгоцны нэгийг нь Сөүлийн нутаг дэвсгэр дээгүүр хөөсөн боловч иргэдийн аюулгүй байдалд заналхийлж болохуйц байсан тул хөөхөө больсон гэв.

Өмнөд Солонгосын КА-1 сөнөөгч онгоц тус улсын хойд хэсэгт орших Вонжу баазаасаа хөдлөн нисгэгчгүй онгоцнуудын эсрэг дайралт хийх гэж байгаад осолдсоныг Батлан хамгаалах яамны ажилтан баталжээ. Түүний хоёр нисгэгч ослоос өмнө онгоцноос үсэрч, эмнэлэгт хүргэгджээ.

Ерөнхийлөгч Юн өчигдөр тус улс Умардын хөгжиж буй цөмийн болон пуужингийн аюул заналхийлэлтэй тэмцэхийг оролдож байгаа энэ үед нисгэгчгүй онгоцуудыг эсрэг юу ч хийж чадахгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлэв.

"Энэ үйл явдал нь манай армийн сүүлийн хэдэн жилийн бэлтгэл, сургуулилт ихээхэн дутмаг байсныг харуулж, илүү эрчимтэй бэлтгэл, сургуулилт хийх шаардлагатайг нотолсон үйл явдал боллоо" гэж Юн засгийн газрын хуралдаан дээр хэлэв.

Хожим нь Өмнөд Солонгосын арми Хойд Солонгосын нисгэгчгүй онгоцыг сөнөөж чадаагүйдээ ард иргэдээсээ уучлалт гуйсан байна.

Ерөнхийлөгч даваа гарагт болсон халдлагын хариуд тус улс нисгэгчгүй онгоцоор мэргэшсэн цэргийн анги байгуулна гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Aljazeera

Тархины цус харвалтын тусламж, үйлчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна
Тархины цус харвалтын тусламж, үйлчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.