Шүүгчийн сонгон шалгаруулалтад давхардсан тоогоор 125 нэр дэвшигч бүртгүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүгчийн сонгон шалгаруулалтад давхардсан тоогоор 125 нэр дэвшигч бүртгүүлжээ

/2022.12.27/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийг бүртгэж, хууль зүйн мэдлэг чадварын шалгалтын хуваарийг баталсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд давхардсан тоогоор 125 нэр дэвшигч бүртгүүлжээ.

Улмаар анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс авах хууль зүйн мэдлэг чадварын шалгалтыг 2023 оны нэгдүгээр сарын 03-09-ний өдрийн хооронд зохион байгуулахаар болсон байна. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалтыг нэгдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулах ажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн нэр дэвшигчидтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Төв банк энэ онд 22.5 тонн алт худалдан авчээ
Төв банк энэ онд 22.5 тонн алт худалдан авчээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.