АНУ-д болсон хүчтэй шуурганы улмаас 37 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д болсон хүчтэй шуурганы улмаас 37 хүн амиа алджээ

Prolonged winter storm causes at least 37 deaths and leaves thousands  without power | World/Nation | gwinnettdailypost.com

/2022.12.26/: Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, хүчтэй цасан шуурга олон цагаар үргэлжилж шуурсны улмаас 37 хүн амиа алдаж, олон зуун мянган хүн цахилгаангүй болжээ.

Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр ням гарагийн өглөөний байдлаар Нью-Йоркийн Буффало орчимд нэг метр орчим зузаан цас орсон байна. Цас орж, цасан шуурга шуурсны улмаас замууд хаагдаж, цахилгааны дэд станцууд хөлдөж, арав гаруй хүн амиа алдсан гэж Эри дүүргийн албаныхан мэдэгдэв.

Зарим хэсгүүдэд иргэд цасан боогдсоны улмаас машиндаа 2 хонож байгаа тохиолдлууд ч байгаа гэж Эри дүүргийн засаг дарга Марк Полонкарз ням гарагт мэдэгдэв.

Нью-Йорк мужийн захирагч Кэти Хочул энэхүү шуургыг "Буффалогийн түүхэн дэх хамгийн их сүйрэл дагуулсан шуурга" гэж нэрлэжээ.

Why are flights being cancelled? Winter storm causes at least 35 deaths and leaves  thousands without power on Christmas Day - ABC7 Chicago

Ням гарагийн өглөө 55 сая гаруй хүнд цаг уурын онц ноцтой байдлын анхааруулгыг өгсөн байна.

Ням гарагт Их нууруудын нутгаар цасан шуурга үргэлжилсэн бол улсын зүүн хэсгийн гуравны хоёрт цаг агаар огцом хүйтэрчээ.

Зүүн өмнөд, Баруун Дундад болон Зүүн эргийн зарим томоохон хотууд сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хүйтэн Зул сарын баяраа тэмдэглэжээ.

Savage US blizzard leaves 31 dead, power outages, travel snarls |  Philstar.com

Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр Төв цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн өндөр температур -15 хэм байсан нь ойролцоогоор 150 жилийн хугацаанд тохиолдож буй хоёр дахь хамгийн хүйтэн өдөрт тооцогдож байна.

PowerOutage.us сайтын мэдээлснээр ням гарагийн өглөөний 11:00 цагийн байдлаар АНУ-д 250,000 орчим байшин, барилга цахилгаангүй болсон бөгөөд тэдний бараг тал хувь нь Мэн, Нью Йорк хотод байгаа аж.

Эх сурвалж: CNN

Казах эмэгтэйчүүдийн АРУЛАР холбоог танилцуулж байна
Казах эмэгтэйчүүдийн АРУЛАР холбоог танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.