Казах эмэгтэйчүүдийн АРУЛАР холбоог танилцуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казах эмэгтэйчүүдийн АРУЛАР холбоог танилцуулж байна

Зургийн эх сурвалж: https://www.facebook.com/groups/bayanulgiizar/

/2022.12.26/ Иргэний нийгмийн байгууллагуудыг цувралаар танилцуулдаг ИНДЭР булан энэ удаад казах эмэгтэйчүүдийн Арулар холбоог танилцуулж байна.

Арулар холбоо нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэг юм. Казах иргэд ихээр амьдардаг Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Баян-Өлгийн төв болон зарим сум, Ховд аймгийн төв, Дархан уул аймгийн Шарынгол, Хонгор суманд, Орхон аймаг зэрэг орон нутагт 15 салбар зөвлөл байгууллагатай.

Гүйцэтгэх захирал Х.Зауреш

Тус байгууллагын Гүйцэтгэх захирал Х.Зауреш "Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн дэмжлэг, арга зүйн тусламжтайгаар “Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдал” (2015-2019) судалгааг хийж гүйцэтгэсэн юм. Энэ судалгаанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг 19 төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 4 баг Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Архангай, Завхан аймагт хийж гүйцэтгэсэн юм. Тус судалгаа нь Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай /CEDAW/ конвенцын хэрэгжилтийн альтернатив тайлан боловсруулахад зориулагдсан. Манай байгууллага тус конвенцын 14 дүгээр зүйл дээр ажиллаж, үндэсний цөөнх, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдлыг судалж, дүгнэлт зөвлөмж боловсрууллаа" хэмээн ярилцлага өгснийг ЭНД ДАРЖ дэлгэрэнгүйг хүлээн авах боломжтой.

АРУЛАР ХОЛБОО

Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо анх 2006 оны 5-р сард үндэсний хэл соёлоо эрхэмлэн, залуу үедээ өвлүүлэн үлдээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилттой байгуулагдсан.

Дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж 2009 онд гэрчилгээг шинээр авсан ба, 2021 онд хаягийн өөрчлөлт хийсэн учир дүрэмэнд өөрчлөлт оруулж гэрчилгээг шинэчилж авсан.

Зорилго:

  • Улаанбаатар хотод болон төвийн бүсэд /шаардлагатай тохиолдолд улсын хэмжээнд/ амьдардаг казах иргэдийн өвөрмөц ёс заншил, казах хэл, соёлыг хөгжүүлэхэд мөн залуу үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр оруулах,
  • Эмэгтэйчүүдийг алдаршуулах, нийгмийн идэвхийг дээшлүүлэх, тэдний үзэл бодол, нийгмийн байдал, сүсэг бишрэл, хөрөнгө чинээ, албан тушаалын үл харгалзан тэдний эрх ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах,
  • Төрөөс эмэгтэйчүүдийн талаар явуулах бодлогод эмэгтэйчүүдийн санал бодлыг тусгаж хэрэгжүүлэхэд байгууллага дэмжигчдийн хүчийг чиглүүлэн бусад ТББ-тай хамтарч ажиллах.

Нэгдүгээр зорилгын хүрээнд:

  • “Ару жулдыздар” сэтгүүл 2022 оны эхний хагас жилийн байдлаар 65 дугаар гарсан (2006 оны 4-р улирлаас эхлэн улирал тутам)
  • “Казахын шилдэг бүсгүйчүүд” ном, 2010 он
  • “Жендэрийн эрх тэгш байдлын тухай” хуулийг казах хэл дээр орчуулж, товхимол болгон хэвлүүлж, иргэдэд хүргэсэн
  • Глоб интернейшл байгууллагтай хамтарч 2013 онд “Мэдэх эрх” номыг казах хэл дээр орчуулж олон нийтэд хүргэсэн
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 онд казах хэл дээр орчуулж уншигч олон түмэнд хүргэсэн
  • Үндэстний цөөнхийн эрхийн хэрэгжилтийн тухай эх орондоо болон Олон улсын хэмжээний 5 хуралд илтгэл тавьсан
  • МҮОНТ-ийн ТВ-Толхын суваг, МН-2 телевиз, бусад телевизүүдтэй хамтарч 35 гаруй нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд хүргэсэн
  • Монголын эмэгтэйчүүдийн холбоо, МҮОНТ, бусад телевизтэй хамтарч “Мартын инээмсэглэл” нэвтрүүлгийг 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онд хийж олон нийтийн хүртээл болгосон. Олон хүүхэдтэй 100 гаруй ээжүүдийг алдаршуулсан.
  • Ээжүүдэд зориулсан баярын арга хэмжээ, концерт
  • Холбооны дэргэд залуусын “Береке” клубыг байгуулсан, 2011 оноос
  • Төвийн бүсийн Дархан уул аймаг, Шарынгол, Хонгор сум, Орхон аймгийн Эрдэнэт хот, Сэлэнгэ, Хэнтийн иргэдтэй уулзалт-ярилцлага зохион байгуулсан
  • “Монгол заман” сонин, “Монголжингоо” сонин, “Тарлан тагзым” зэрэг сонин сэтгүүлтэй хамтарч ажиллаж, холбооноос зохион байгуулсан ажлыг мөн ээжүүд, эмэгтэйчүүдийн тухай сурвалжлагыг бэлтгэж гаргав.

Хоёрдагаар зорилгын хүрээнд:

  • Казах иргэд ихээр амьдардаг Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Баян-Өлгийн төв болон зарим сум, Ховд аймгийн төв, Дархан уул аймгийн Шарынгол, Хонгор суманд, Орхон аймаг зэрэг орон нутагт 15 салбар зөвлөл байгуулагдсан.
  • Эмэгтэйчүүдийн идэвх, санаачилга өрнөж, орон нутагт шинээр олон ТББ байгуулагдсан
  • Хүндэтгэл үзүүлэх: Холбооны Хүндэт тэмдгээр 1000 гаруй хүнийг шагнасан, холбогдох байгууллагуудад санал тавьж СТА 5 хүн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2, Ган үзэгтэн 2, Бусад шагнал 120 гаруй
  • Сургалт, Уулзалт- ярилцлага тогтмол зохион байгуулдаг
  • Казах охидын форум зохион байгуулсан
  • Монфемнет үндэсний сүлжээний сургагч багшаар орон нутагт 2011, 2017, 2019 онуудад ажилласан

Гурав дах зорилгын хүрээнд:

  • Хүний эрхийн үндэсний комиссийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүнээр 2010 оноос 3 удаа улиран сонгогдож ажилласан
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүн, 2008 оноос хойш
  • Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн Удирдах зөвлөлийн гишүүн
  • Жендэрийн шударга ёсны төлөө ажилладаг МОНФЕМНЭТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
  • Хүний эрхийн форумын гишүүн байгууллага
  • Бусад ТББ-тай хамтарч ажилладаг.

Бусад үйл ажиллагаа:

Хүмүүнлэгийн үйл ажиллагаа: Өнгөрсөн жилүүдэд зарим олон улсын байгууллага болон компани, зарим хувь хүмүүстэй хамтарч хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулсан. Улаанбаатар, Баян-Өлгий, Дархан Уул, Сэлэнгэ, Налайх зэрэг аймаг орон нутагт давхардсан тоогоор 10.0 гаруй айл өрх хамрагдсан.

“Хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр ташаа мэдээлэл тарааж байна“
“Хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр ташаа мэдээлэл тарааж байна“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.