С.Одонтуяа: 500 компанийн захиралд дипломат паспорт олгоё
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: 500 компанийн захиралд дипломат паспорт олгоё

/2022.12.26/ 500 компанийн захиралд дипломат паспорт олгох тухай тогтоолын төслийг өргөн барьжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Хувийн хэвшлийнхэн сэтгэл гундуу байна. Бизнес хийхэд маш их дарамттай байна, тэднийг гадуурхах сэтгэлгээтэй болсон байна. Тиймээс төрөөс баялаг бүтээгчдээ бодитоор дэмжих ёстой. 1990 онд бүх иргэнд гадаад паспорт өгч зах зээлийн хүнд үеийн давж байсан. Харин одоо бол шинэ бизнесийн санаатай, хөрөнгө оруулалт татах бололцоотой хувийн хэвшлийнхнийг дэмжих ёстой.

Төрийн албан хаагчид гадагшаа маш их явсан. Одоо бол энд хулгайч нартайгаа тэмцсэн нь дээр. Тэд зөндөө туршлага судалсан. Одоо хангалттай. Тэд гадаад явснаараа Монгол Улс хөгжсөн зүйл алга. Монгол Улсыг бизнесийнхэн л хөгжүүлж байна. Төр бүтээн байгуулалт хийдэггүй, ажлын байр бий болгодоггүй. Тиймээс одоо хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Энэ утгаараа аж ахуй нэгжүүдэд яаралтай гадагшаа явах боломжийг нь олгох ёстой гэв.

Манай улс "Дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-тай. Дипломат паспортыг хэн авах боломжтой талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Халтиргаа гулгаанаас сэргийлж 330 тонн бодис, 577.7 тонн давс цацлаа
Халтиргаа гулгаанаас сэргийлж 330 тонн бодис, 577.7 тонн давс цацлаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.