БХБЯ-ны хамт олон “Тэрбум мод“ аянд нэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХБЯ-ны хамт олон “Тэрбум мод“ аянд нэгдлээ

/2022.05.23/: БХБЯ-ны хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд Баянголын ам, Найрамдал зуслангийн орчимд 200 гаруй модыг тарьж суулгалаа.

“Тэрбум мод” хөдөлгөөнийг эхлүүлсэн 2021 онд тус яам харьяа байгууллагуудын хамтаар Нийслэлийн Налайх дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд мод, сөөг суулган идэвхтэй оролцож байлаа.

Модыг хөрсөнд суулгахаас илүү тогтмол арчлах нь чухал учир тус яамны хамт олон усалгааны хуваарь гарган тарьсан модоо услах арга хэмжээг мөн зохион байгуулж байна.

Эх сурвалж: БХБЯ

ЧУУЛГАН: Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.