/2022.05.06/: Барилга, хот байгуулалтын яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа нар гарын үсэг зурлаа.
Талууд барилгын салбарын сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэргэжлийн чанартай боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, судалгааны ажлууд хийх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, техник технологийн ололтыг нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана.
Тус арга хэмжээнд БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, ахлах шинжээч А.Лхамсэржид ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн дэд захирал, дэд профессор М.Сугар, тус сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана нар оролцов.
Эх сурвалж: БХБЯ