“ЖАЙКА“-тай хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЖАЙКА“-тай хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо

/2022.04.29/: Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар Япон улсын “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн 7 дахь хурал өнөөдөр /2022.04.29/ боллоо. Хуралд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Магнайсүрэн, БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай, Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшин болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Монголын барилгачдын нэгдсэн холбоо ТББ, ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож, төслийн үр дүн ач холборгдол, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Эх сурвалж: БХБЯ

“Барилгын салбарын хүүхдийн асуудлаар хүлээсэн үүрэг, цаашдын шийдэл” хэлэлцүүлэг боллоо
“Барилгын салбарын хүүхдийн асуудлаар хүлээсэн үүрэг, цаашдын шийдэл” хэлэлцүүлэг боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.