Мянганы сорилтын корпорациас хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мянганы сорилтын корпорациас хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал солилцлоо

/2022.03.01/: Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Европ, Ази-Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан дэд ерөнхийлөгчийн орлогч Жонатан Брүүкстэй 2022 оны хоёрдугаар сарын 28-ний өдөр санал солилцох уулзалт хийлээ.

Талууд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд хамтран хэрэгжүүлж буй “Хоёрдугаар компакт гэрээ”-ний хүрээнд хэрэгжиж байгаа “Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа төсөл” “Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа төсөл”, “Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа төсөл”-ийн асуудлаар санал солилцлоо.

Төслийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар бүхий л шатанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Уулзалтын төгсгөлд БХБЯ, Монголын Мянганы сорилтын сан, гүйцэтгэгч компани хамтран ирэх долоо хоногт төслийн талбай дээр ажиллаж, энэ жилийн барилга угсралтын төлөвлөгөөг нарийвчлахаар тогтлоо.

Эх сурвалж: БХБЯ

Б.Мөнхбаатар: Хот байгуулахдаа эдийн засгийн таталцлыг тооцож төлөвлөх хэрэгтэй
Б.Мөнхбаатар: Хот байгуулахдаа эдийн засгийн таталцлыг тооцож төлөвлөх хэрэгтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.