/2022.12.22/: АНУ-ын Торонто хотын төв хэсэгт өнгөрсөн мягмар гарагт 59 настай эрэгтэйг хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ.
Уг хэрэгт өсвөр насны найман охиныг саатуулан мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа талаар тус хотын цагдаагийн газраас мэдэгджээ.
Торонто хотын Иорк гудмаас уг эрийг хутгалуулсан байдалтай олсон бөгөөд ойролцоох эмнэлэгт хүргэсэн хэдий ч шархаа даалгүй нас барсан байна. Эрх баригчид ар гэрийнхэнд нь мэдэгдэх хүртэл хохирогчийн нэрийг зарлахгүй байхаар шийджээ.
Торонтогийн цагдаагийн албаны хүн амины гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан Терри Браун мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Хэрэг үйлдсэн гэх охидыг халдлагын дараахан баривчилсан бөгөөд тэднийг хоёрдугаар зэргийн аллага үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа" гэж мэдэгдэв.
Охидын гурав нь 13, гурав нь 14, хоёр нь 16 настай бөгөөд тэднийг олоход хэд хэдэн зэвсэг олдсон гэж Торонтогийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Эх сурвалж: СNN