Хотын дарга Д.Сумъяабазарыг сүрдүүлж, 1,25 тэрбум төгрөг нэхжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын дарга Д.Сумъяабазарыг сүрдүүлж, 1,25 тэрбум төгрөг нэхжээ

/2022.12.22/: Өчигдөр хотын даргын өөрийн цахим хуудсанд сүрдүүлж мөнгө нэхсэн утга бүхий шуудан ирсэн байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.

Тэрээр:

"Ариунбат Эрдэнэцогт гэдэг нэртэй 91913713 дугаартай хүн, Viber ашиглан надаас 1 тэрбум 250 сая төгрөг нэхэж, сүрдүүлжээ. Хогны хар уутанд дээрх мөнгийг хийгээд, Хөрөнгийн биржийн урд талын хогийн саванд хүнээр хийлгэ гэжээ. Хэрэв намайг түүнд мөнгө өгөхгүй бол Хятад хүмүүстэй авлигын хэлцэл хийж байгаа баримтыг дэлгэнэ гэнэ. Тэр баримтад нь Тавантолгой компанийн дэд захирал асан У.Цогтбаярын хятадуудтай уулзсан уулзалтын яриа бичлэг байгаа бололтой юм.

May be an image of text that says '16:39 4G ариунбат эрдэнэцогт Today маргааш цацлаа енеедер 1.250.年 егж авалцаад асуудлыг намжаагаад устгуулая, Edited 15:41 15:41 EARMRA ma Type Typeamessage... a message... 。ㅇ°'

Хэтэрхий их action кино үзсэн нөхөрт инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Гэхдээ инээд хүрэхээсээ илүү уур хүрсэн учраас энэ талаар та бүхэнтэй хуваалцангаа сүрдүүлгийнх нь хариуг өгчихье гэж бодлоо.

May be an image of text that says '16:44 4G apиyH6aT 3pA3H3uorT Tap here for more options 4 15:41 Voice 003.m4a 2.7 MB 15:43 ক Voice 004.m4a 1.7 MB 15:43 Voice 005.m4a 722KB 15:43 a Contributing 00708M01 00810M02 0มน n 91217001 217M02 15:43 xRTaAyyATaй aBилrblH x3лu3л xийж 6yй 6и4л3ryyA 15:52 Heree Taл Hb uorToo 16:42 Type message... 。ㅇ°'

May be an image of text that says '17:03 4G apиyH6aT 3pA3H3uorT 15:43 ব) Voice 004.m4a 1.7MB 15:43 Voice 005.m4a 722KB 15:43 yaM Ma yarla 007064401 00708M01 008101402 00810M03 Contributing 0825101 207096401 1217601 12171402 15:43 15: 43 xRTaAyyATaй aBилrblH x3лu3л xийж 6yй 6и4л3ryyA 15:52 Heree Taл Hb uorToo 16:42 New Messages 18.30-Ð xepeHrийH 6иpжийH TeB xaaлraHbl xapaлAaa xorHbl TOMM 3y3aaH xap yyTaHA $-oop xийr33A xyH33p ereeA RByyлaapaй, 17:00 Type message... 。ㅇ°'

1. Авлигын гэмт хэрэгтэй холбоотой ноцтой баримт байгаа юм бол тэрийгээ надад зарах биш АТГ-т хүргэж өг. Эх орныхоо төлөө, хулгайч нартай тэмцэх бодит үйлдэл болно. Битгий ийм амин хувиа хичээсэн бай. Харин гүтгэж доромжлох гэж байгаа бол хуулийн байгууллагад хандана гэдгээ хэлье. Чиний энэ үйлдэл эрүүгийн ноцтой гэмт хэрэг шүү.

2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Эрдэнэс тавантолгой компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх зүйн боломж байдаггүй. Компани дотоод засаглалаараа бүх асуудлаа шийдээд явдаг тогтолцоотой. Салбарын сайд зөвхөн бодлого гаргаж ажилладаг.

3. Нүүрсний хулгайд оролцох нь битгий хэл эсэргээрээ УУХҮ-ийн сайд байхдаа Тавантолгой компанийн IPO-г олон улсын зах зээлд гаргаж, олон улсын мэргэжлийн багийн хяналтыг тогтоож, одоо үүсээд байгаа нүүрсний хулгайг тэр үед таслан зогсоох гэж оролдоод дийлээгүй. Тухайн үед маш их ашиг сонирхол үүний ард нуугдаж, гадаад дотоодгүй IPO гаргахын эсрэг ажиллаж байна гэж мөн ч их ярьж, мэдэгдэл хийж байлаа. Нийгмийн анхаарлыг татаж чадаагүй юм. Хэрэв тэр үед олон нийт энэ асуудалд анхаарлаа хандуулж, шийдвэр гаргах түвшин нөлөөлж чадсан бол өнөөдрийн эдийн засгийн хямрал манай улсад нүүрлэхгүй байсан юм.

4. "Уурхай л юм чинь ашигтай байж таарна" гэж харддаг шиг "сайд байсан л юм чинь оролцоотой байж таараа" гэж хардах хэрэггүй. Надад битгий хэл миний ойрын хүмүүс дунд нүүрстэй холбоотой бизнес эрхэлдэг нэг ч хүн байхгүйг хариуцлагатайгаар хэлье.

5. Монгол Улсын ирээдүйн боломжийг хулгайлсан нүүрсний гэх тодотголтой хэрэг, түргэн шуурхай, үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсэж байгаа. Тиймдээ ч үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн эрхийг хангахын тулд хуулийн хүрээнд дэмжиж ажиллахыг хичээж байгаа.

6. Ариунбат Эрдэнэцогт гэх нөхрийн энэ сүрдүүлгийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа үүгээр мэдэгдье" гэжээ.

Эх сурвалж: НЗДТГ

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.