Х.Нямбаатар: Экс Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн шалтгаанаар Сөүл ниссэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Экс Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн шалтгаанаар Сөүл ниссэн

/2022.12.19/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар талбайд болж буй жагсаалтай холбоотойгоор мэдээлэл өглөө.

Тэрээр:

-Экс Ерөнхийлөгч Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан тогтоол батлагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөрдөгч хойшлуулшгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээ авна. Ингэхдээ тухайн хүний хувийн байдлыг харж байж тохирсон арга хэмжээг авдаг. Оргон зайлах, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авна. Үүнээс гадна хувийн батлан даалтад авч болдог. Мөн гадагшаа гарахгүй баталгаа гаргуулж болно.

Миний ойлгосноор мань хүн энэ сарын 18-ны өдөр Сөүл чиглэлд нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргуулаад, эмчлүүлэх шаардлагатай байгаа эрүүл мэндийн бичиг баримтуудаа нотлоод явсан юм байна лээ гэв.

Хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
Хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.