/2022.12.19/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар талбайд болж буй жагсаалтай холбоотойгоор мэдээлэл өглөө.
Тэрээр:
-Засгийн газар өнгөрсөн хугацаанд жагсагчдын тавьсан шаардлагуудыг бүгдийг нь биелүүллээ. Тухайлбал, нүүрс тээврийн компаниудтай байгуулсан гэрээг ил болго гэсэн, болгосон. Гаалийн байгууллагуудын удирдлагыг сольж бүтцийн өөрчлөлт хийлээ. Улс төрчдийн нэрс зарла гэсэн, зарлалаа. Эрдэнэс Тавантолгой ХК болон Тавантолгой ХК дээр ажлын хэсэг байгуулж ажиллаж байна.
Одоо би жагсагчдын ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо байлаа. Тэд сүүлдээ Засгийн газар огцор гэдэг шаардлага тавьж байна лээ. Мөн төрийн өмчит компаниудыг нээлттэй болгож болохгүй гэсэн зүйл ярьж байна лээ. Аливаа тэмцэл системтэй бөгөөд Монгол Улсын дэг журмын дагуу явагдах ёстой. Миний зүгээс цаанаа ямар нэг улс төрийн агуулгатай байна гэсэн ойлголтод хүрч байгаа.