ОХУ-д халдлага болж нэг хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д халдлага болж нэг хүн амиа алджээ

One dead, several injured in strikes on Russian region near Ukraine, says  governor | The Times of Israel

/2022.12.19/: ОХУ-ын Белгород мужид өнгөрсөн ням гарагт Украины арми халдсаны улмаас нэг хүн амиа алдаж, найман хүн шархадсан тухай тус мужийн захирагч мэдэгдлээ.

Мужийн захирагч Вячеслав Гладков “Тамбовоос шувууны фермийн барилгын ажилд гүйцэтгэгчээр ажиллахаар ирсэн нэг хүн амиа алдсан. Найман хүн шархадсаны долоо нь эмнэлэгт, нэг нь эрчимт эмчилгээнд байгаа. Шаардлагатай бүх эмнэлгийн тусламжийг үзүүлж байна" гэж мэдэгдлээ.

Гладков хэлснээр халдлага болсон газарт эмнэлгийн тусламжийг үзүүлсэн бөгөөд мөн энэ бүсэд 14 орон сууцны барилга, хэд хэдэн автомашин эвдэрсэн байна.

Украины хилээс 35 км-ийн зайд орших Белгород мужид өмнө нь арваннэгдүгээр сарын 15-нд Украин гал нээсний улмаас хоёр хүн амиа алдсан гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: CNN

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-иас мэдэгдэл гаргажээ
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-иас мэдэгдэл гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.