/2022.12.19/: Аргентины хөгжөөн дэмжигчид энэ ДАШТ-ээс "танай баг 2:0-ээр хожиж байсан ч тайвшрах цаг болоогүй байдаг" гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо.
Хэдийгээр Францын баг хөгжөөн дэмжигчдийн зүрхэнд шар ус хуруулсан хэдий ч эцэст нь Аргентины баг хөлбөмбөгийн дэлхийн аварга болж Аргентин даяар баяраа тэмдэглэж байна.
Сан Телмо хотын төвд байрлах Ла Пуэрта Рожа хэмээх бааранд маш олон хүмүүс финалын тоглолтыг үзэхээр цугларч тоглолт эхэлхээс цаг хагасын өмнө гэхэд баарны гадаа дараалал үүссэн байв.
Лионель Месси торгуулийн цохилтыг амжилттай болгож гоолдох үед үзэгчдийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрчээ. Анхель Ди Мариягийн оруулсан хоёр дахь гоолыг оруулж тоглолтын хувь заяа нэгэнт тодорхой болсон мэт Аргентинчууд сэтгэл санаа дэндүү өөдрөг байв.
Францын багийн супер од Килиан Мбаппе хоёр минутын дотор хоёр гоол оруулсан нь Аргентинчуудыг золтой л зүрхний шигдээсээр явуулчихсангүй. Тоглолтын нэмэлт цагт тоглож байхад бааран дотор нэг хүн цаасан уутанд амьсгалж байв.
Ингээд нэг цохилтыг Аргентины хаалгач Эмилиано Мартинес хааснаар одоо нэг амьсгал авах боломжтой болж Аргентинчууд эргээд баяр хөөрт автаж эхэллээ.
Дэлхийн аваргын тэмцээний эхэнд Аргентины баг Саудын Арабын багтай оноолт таарч хэний ч таамаглаагүй хожигдолтой нүүр тулсан юм. Үүний дараа шөвгийн наймд Нидерландын эсрэг 2:0-ээр тэргүүлсж илүүрхсэн бөгөөд хагас шигшээд Хорватын эсрэг гайхалтай тоглосны дараа тэдний хувьд үүр цайж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэв.
Шигшээ тоглолтын өмнө Аргентины ерөнхийлөгч Альберто Фернандес Францын ерөнхийлөгчид хандан “Эрхэм найз Эммануэль Макрон, би чамд тоглолт болох өдрөөс бусад бүх өдөрт хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Аргентин бол миний гайхамшигтай орон, Латин Америк юм!" гэжээ.
Тоглолтын үеэр Аргентины гудамжуудад бүх хөдөлгөөн түр зогсож улс даяараа нэг зорилгын төлөө санаа нэгдэж байлаа.
Эх сурвалж: Daily mail