/2022.12.16/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, "Засгийн газраас өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг дэмжиж байгаа. Бид 27 жилийн дараа Төрийн өмчийн хуулийн шинэчлэлийг хийх гэж байна. 1995 онд анх батлагдаж байсан энэ хууль Социализмын үед цугларсан бүх төрийн өмчийг хувьд шилжүүлэх агуулгатай байсан.
Гэсэн ч хувьчилж байна гэсэн дуулианаар баялгийн тэгш байдал алдагдсан. Үүнээс хамгийн их үр шимийг хүртсэн хүмүүс улс төрд орж шийдвэр гаргаж эхэлсэн байдаг. Халтмаагийн Баттулгаас эхлээд. Мах, талх, буудал гээд бүх зүйлийг авсан. Дараа нь улсын Ерөнхийлөгч болж төмөр зам, нүүрс гээд бүх зүйлтэй хутгалдсан. Компанийнх нь нэр нь хүртэл одоо бодоход учиртай байсан юм байна лээ. Жэнко гэдэг бол Загалмайлсан эцэг кинонд гардаг мафийн компанийн нэр. Одоо бол өөрөө хамгийн том хулгайны загалмайлсан эцэг болсон байна. Амьдрал дээр хэрэгжүүлж чадсан байна" гэлээ.