ЖАГСААЛ: Иргэдэд хоёр гэр, ДДЭШ сувгийн антенн холбуулж өгөхөөр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖАГСААЛ: Иргэдэд хоёр гэр, ДДЭШ сувгийн антенн холбуулж өгөхөөр болжээ

/2022.12.16/ Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд хоёр гэр болон бусад шаардлагатай зүйлсийг олгохоор болжээ.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид ирүүлсэн өргөдөлдөө иргэд дулаалга, халаалттай 10 гэр, галын хор, сайн чанарын цахилгааны утас, ширээ сандал, сувгийн антен татаж өгөхийг шаардсан байна.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд өчигдөр жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс дулаалгатай гэр хоёрыг, мөн галын хор, кабелийн утас, ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг олгох, түүнчлэн ДДЭШ сувгийн антенн холбуулж өгөхөөр болжээ.

Сурагчид өнөөдөр хичээллээд амарна
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.